Инфографик: Эрүүл зүрхний төлөө

Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл сүүлийн жилүүдэд нас баралтын шалтгааныг тэргүүлж байна. Мөн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага төдийгүй өвчний үндсэн шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаад асуудлын гол оршиж буй юм. Иймээс хүн бүр өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг хорт зуршлуудаас татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын зарчмыг эрхэмлэж, амьдралын аж төрөх зөв хэмнэлийг сонгосноор эрсдэлт өвчлөлүүдээс өөрсдийгөө сэргийлэх боломжтой гэдгийг сануулах байна.

Эх сурвалж: Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэг

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)