Тэргэнцэртэй иргэд бүжгээр дамжуулж өөрсдийгөө илэрхийлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэд  бүжгийн урлаг, бүжгийн хэлэмжээр дамжуулж иргэдэд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Ингэхдээ тэд мэргэжлийн бүжигчидтэй хамтран модерн бүжгийн урлагийг сурталчлан өөрийгөө илэрхийлэх юм. Тэдний бодол санаандаа тээж явдаг, хэлэхийг хүсдэг үгсийг бүжгийн урлагаар дамжуулан "амилуулах" аж. Тэргэнцэртэй иргэн,  мэргэжлийн бүжигчин хэрхэн хоршиж модерн бүжиг бүжиглэж болохыг харуулах зорилгоор Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн залуус болон мэргэжлийн бүжигчид нэгджээ.

Монголын Урлагийн Зөвлөл , АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэ нь  нийгмийн болон  соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгч, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийт төгсөгчдийнхөө дунд төслийн уралдаан зарлажээ. Улмаар Монголын урлагийн зөвлөлийн 2011 оны төгсөгч балетын бүжигчин Б.Төгөлдөр,  2017 оны төгсөгч, сэтгүүлч А.Жавхлантөгс,  2019 оны төгсөгч Улаанбаатар чуулгын бүжигчин Ж.Номгонмаа нарын орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих төсөл  шалгарсан байна.  

Модерн бүжгийн үл хязгаарлагдмал хөдөлгөөн, илэрхийллийн өвөрмөц онцлогоор дамжуулж  хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдад  өөрийгөө ойлгуулах нь олны анхаарлыг татаж чадна гэж төслийн багийнхан үзжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд өдөр тутам ямар нэг саад бэрхшээлтэй учирдаг. Гэхдээ тэд үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөөрөө байхад ямар нэг хязгаар үйлчлэх ёсгүй. Тэдэнд энэ заяамал эрхээ эдлэхэд урлаг чухал нөлөө үзүүлж чадна гэж төслийн удирдагч Ж.Номгонмаа хэлж байна.

Төслийн хугацаанд модерн бүжгийн мэргэжлийн багш залуучуудад модерн бүжгийн  сургалт зохион байгуулж байна. Тэргэнцэртэй иргэд, мэргэжлийн бүжигчид  хамтдаа дөрвөн сарын турш бэлтгэл сургуулилт хийж, өдгөө тайзан дээр гарахад бэлэн болжээ. Тэдний  хамтарсан тоглолт энэ сарын 29-нд Улаанбаатар чуулгын тайзнаа болох юм байна. Тоглолтын бүжиг дэглээчээр төслийн удирдагч, МУСТА бүжигчин Ж.Номгонмаа, хөгжмийн найруулгыг Б.Мягмарбүрэнхүү, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал нар ажиллаж байна. Уг тоглолтод нийт найман бүжигчин оролцох аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Монгол улсын иргэд унэхээр авьяастай узэсгэлэнтэй ухаантай ард тумэн Энэ сайхан залуучуудад цаашдын оодрог амьдрал эрч хучид нь улам их амжилт хусье.Бахархалтай

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр мундаг юм аа

    0 0 Хариу бичих
  3. amjilt husii

    0 0 Хариу бичих
  4. Гайхалтай . Амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  5. Gaihaltai amjilt husie

    0 0 Хариу бичих
  6. амжилт хүсье. мундаг шүү

    0 0 Хариу бичих
  7. Uneheer gaihaltai

    0 0 Хариу бичих