Тунисын дарангуйлагч асан Абидин Бен Али нас барлаа

Тунисын Ерөнхийлөгч асан, 2011 оны “Арабын хавар”-ын үеэр албан тушаалаасаа зайлуулагдаж, эх орноосоо дүрвэн гарсан Зин аль Абидин Бен Али 83 насандаа өчигдөр Саудын Арабт нас баржээ. Тэрээр түрүү булчирхайн хорт хавдар өвчнөөр олон жил шаналж байсан бөгөөд энэ өвчнөөсөө болж сүүлийн гурван сарыг сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад өнгөрсөн байна.   

Түүний үхлийн талаар гэр бүлийнх нь өмгөөлөгч Мунир Бен Салхи “Ройтерс” агентлагт анх мэдээлсэн бөгөөд Тунисын Гадаад хэргийн сайд энэ мэдээллийг баталсан байна.

Тунисчууд 2011 онд Ерөнхийлөгч Бен Алиг хөөж явуулсан нь ардчилллын замаар замнах, амьдарлынхаа чанарыг дээшлүүлэх гэсэн хүслээс улбаатай байсан. Тэд өнгөрсөн ням гариг анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг ардчиллын зарчмаар зохион байгуулсан юм. Улс төрийн сонголт хийх эрхийн хувьд эрх мэдэл нь ийнхүү нэмэгдсэн ч амьжиргааны түвшин, эдийн засгийн тал дээр Бен Алигийн үеэс дордсон гэж тунисчууд одоо дпүгнэдэг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongoltoi yamar ch holboogui hereggui iim medee bitgii niitelj bai. uur hund heregtei um olj tavij abi uhernuudee.

    0 0 Хариу бичих