Монгол Улсын гадаад өр ДНБ-ээсээ хоёр дахин их болжээ

Монгол Улсын гадаад өр 29.7 тэрбум ам.доллар буюу бараг 30 тэрбум ам.доллар болсон нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их үзүүлэлт юм. "Манай улсын гадаад өрийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар болжээ" гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдэгдсэн байна. Энэ нь гадаад өрийн хэмжээ дунджаас тав дахин давсан үзүүлэлт юм. 

Монголбанкнаас зохион байгуулсан бага хурлын үеэр улс орны эдийн засагчид, эрдэмтэд гадаад өрийг удирдах оновчтой стратеги боловсруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцсан ажээ. Дэлхийн банкны мэдээллээр 2018 онд Монгол Улсын ДНБ 13 тэрбум долларт хүрсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Өчигдөрхөн хүрэлбаатар өр дарлаа гээд попороод байсан дотоодын өр өглөг өө өгсөн өөр дээр ээ баахан ажил хийж өмнөх ЗГ АН ыг муу хэлэх ажил гээд байсан энэ дурак 21,5 тэр $ гадаад өр 16 онд байсныг 3 жилмйг дотор 29,7 тэр $ оор бараг 8,0 тэр ам доллораар өрийг нэмэгдүүллээ, улсаас өрнөөс гаргана гэсэн яасан бэ?

    0 0 Хариу бичих
  2. одоо энэ ор зээл халамжийн бодлогоо болимоор юмаа.хятад одоо баахан нуурс нооцолж бгаад яг хэрэгтэй уед нь нуурс авахаа больчихвол яах болж бнаа улс толгойлж байгаа айлын аав нараа?гэртээ бол ингэж зээл ор зээл тавих уу та нар

    0 0 Хариу бичих