Нурсултан 2019: Т.Тулга, С.Батцэцэг олимпийн эрх авч, Э.Бэхбаяр тэмцээнээ дуусгалаа

“Нурсултан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болж байна.

Манай бөхчүүдээс 57-ын жинд дагаж барилдахаар болсон МУГТ Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановыг 4:4 онооны чанараар ялж, Ираны Реза Атринагарчид мөн 4:4 онооны чанараар ялагдлаа. Ингэснээр Ираны бөх Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болж, Э.Бэхбаяр хасагдлаа. 

“Нурсултан 2019” ДАШТ-ээс олимпийн жинд медалийн төлөө барилдсан бөхчүүдэд олимпийн эрх өгч байгаа. Монголын багийн анхны олимпийн эрхийг ОУХМ Т.Тулга авлаа. Тэрээр дагах барилдаанд Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж олимпийн эрх авсан юм. Манай бөх өнөө орой Энэтхэгийн Бажранг Пуниатай хүрэл медалийн төлөө барилдана.

Т.Тулгыг олимпийн эрхээ авсны дараа манай эрх дахин нэгээр нэмэгдсэн. МУХБ, МУГТ С.Батцэцэг 68 кг-ын жинд Францын бөхийг оноогоор цэвэр ялж, Токиогийн олимод барилдах эрхийг Монгол улсдаа, хүрэл медалийн төлөө барилдах эрхийг өөртөө авчирсан юм.    

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран эхний даваанд Польшийн Магомедмурад Гаджиевт 2:4-өөр хожигдлоо. М.Гажиев нь 2017 оны ДАШТ-д 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан, Европын аварга бөх юм.

125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга Ираны бөх Мохебитэй барилдаж хожигдсон. Мөн 74 кг-д З.Сумьяабазар Киргизийн бөхөд хожигдов.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. чөлөөт бөхийн холбоо эр багийн дасгалжуулагчид ажлаа өгч амар жарга аа Үүнээс илүү хөөдөх гэж юу байх вэ

    1 0 Хариу бичих
  2. Сумьяабазар болио боль. 2 туулай хөөсөн хүн яадаг билээ? Зүгээр л наад Уул уурхайн сайдаа хийгээд яв л даа. Заавал залуусын урдуур очиж барилдах гэж Нурсультан Назарбаев руу явж Хиргис бөхөд нухуулж заалны тоос арчдаг нь юув.

    0 0 Хариу бичих
    • Teneg hun tenegeeree l duusax yumdaa naad sumiyabazar said sumiya bishee

      0 0
    • 3 tuulai geech UIH gishuun bas bii

      0 0