Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг өнөөдрөөс хаана

"Сэлбэ дэд" төвийг "Чингэлтэй" төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ. Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг хүсч байна. 

Энэ хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yg xaanaas xaana xurex Zamiig xaana geed bga um be. 1 bol 17 oos 7 Buudal gexiin...Ali ni um be. Ymarch togtson medeelel alga.togtson medeelel ni ch oldoxgui um

    0 0 Хариу бичих