Б.Хорлоодой Ташкентын гран пригийн аваргын төлөө шалгарлаа

ОУЖБХ-ны Гран при ангиллын тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Манай улсаас энэ тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр хөнгөн таван жингийн /эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг/ барилдаан болж, 52 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Хорлоодой алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

60 кг-д барилдсан улсын аварга Ж.Амарболд, 66 кг-д барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг нар медалийн төлөө гарч ирж чадсангүй.

Б.Хорлоодой Казахстаны Нурсулу Ералиева, Азербайжаны Гутаж Маммадалиева, Израилийн Гефен Примо, Мароккогийн Соумия Ираоуи нарыг ялж шигшээд шалгарсан байна. Алтан медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт Жон Бо Кеонтой барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Манай Бишрэлт группын Хорлоодой бага багаар сайжраад л байгаа. Харин, сая алтын төлөө барилдсан Солонгосоос ирсэн Жоон бол хавраас эрэгтэй хүүхэд байна лээ. Тэгж яаж болдгийн. Шалгуулах л хэрэгтэй дээ. Уг нь Хорлоодой барилдаж байхдаа сэмхэн бөлдөгдсөн бол нөгөөх нь азаартаж баригдах байсан юм.

    1 0 Хариу бичих
  2. Юу болоод байна аа. Дэлхийн аваргын Боксын болон Чөлөөтийн тэмцээнүүд, мөн жүдогийн Ггон-пги, бас сумо гээд, бас хөлбөмбөгийн Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээн, мөн 23 хүртэл насныхны азийн тэмцээн гээд л манай залуус бүгдээрээ дэлхий даяар бөөн бөөнөөрөө тэмцэлдэхээр яваад энэ оронд минь ажил хийх хүн үлдэж байна уу? Ядаж байхад, татварын бүх мөнгө ийм олон залуусыг гадаад руу зорчих, байрлахад урсаж байна даа. Оронд нь ирэх ганц нэг гялгар төмрөөр бид хүүдийгээ хийхэв дээ.

    1 0 Хариу бичих
    • Teneg huurev

      0 0
  3. МУНДАГ ОХИН ГАРЧ БАЙГААН БАЙНАДАА БАЯР ХУРГЭЕ

    1 0 Хариу бичих