Женнифер Лопезын тоглосон киног Малайз улсад хориглолоо

Женнифер Лопезын тоглосон " Hustlers буюу Тайчигчид" киног хэт задгай агуулгатай гэх шалтгаанаар Малайз улсад гаргахыг хоригложээ.

Тус улсын урлагийг хянан шалгах зөвлөлөөс "Hustlers-д гарч буй эротик бүжиг, хар тамхины дүрслэл зэрэг нь дэлгэцэнд гаргаж олон нийтийн хүртээл болгоход тохиромжгүй үзэгдэл" хэмээн дүгнэжээ. Малайзид киног гаргах эрхийг авсан Square Box Pictures компани дээрх шийдвэрийг үнэн гэдгийг баталлаа. 

 АНУ, Их Британийн бокс оффисыг тэргүүлж буй "Hustlers" кинонд хэмээх тайчигч бүсгүйчүүд чинээлэг үйлчлүүлэгчдээ луйвардан зугтаж байгаа тухай өгүүлдэг юм. Бодит явдлаас сэдэвлэсэн уг кинонд Женнифер Лопезоос гадна Лиззо, Карди В, Констанс Ву, Жулиа Стайлс нар тогложээ. 

Оны эхээр Малайз улсад мөн дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн "Rocketman " киног ижил хүйстний харьцааны тухай хэтэрхий ил тодоор үзүүлсэн хэмээн хориглосон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)