АНУ Ираны Үндэсний банкинд хориг тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт Ираны Үндэсний банкинд хориг арга хэмжээ авч байгаагаа гэж мэдэгдэв.

"Өмнө нь Иранд ногдуулж байсан хоригуудаас энэ хамгийн чухал арга хэмжээ" гэж тэрбээр Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзах үеэр Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ. 

АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд тэмдэглэснээр, АНУ-ын эрх баригчид Ираны Төв банк, Үндэсний хөгжлийн сан, Etemad Tejarate Pars Co компанид хориг арга хэмжээ авч байгаа юм.

Цагаан ордны тэргүүн үүнийн зэрэгцээ АНУ нь Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхэд үргэлж бэлэн байгаа гэжээ.

Есдүгээр сарын 14-нд шилжих шөнө Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага болсны улмаас дэлхийн хамгийн том нефть экспортлогч компанийн үйлдвэрлэл үлэмж буурч, нефтийн үнэ өсөөд байгаа юм. 

АНУ, Саудын Араб хэрэг явдалд Ираныг буруутгаж байгаа ч Тегераны зүгээс үндэслэлгүй гэж нэрлэжээ. Исламын улсын Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф CNN телевизэд өгсөн ярилцлагаад Вашингтон, Эр-Риядаас тус улсад  халдсан тохиолдолд томоохон хэмжээний цэргийн мөргөлдөөн гарах эрсдэлтэйг анхааруулсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)