Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын “Екатринбург” хотноо болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-д “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Узбекстаны тамирчин, Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбектэй тулалдаж 5:0 /28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30/ гэсэн оноогоор ялагдал хүлээж ДАШТ-ий хүрэл медаль хүртэхээр болов.

ОУХМ Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийн үйл ажиллагаанд хажуугийн 5 шүүгчийн илэрхий булхайтай шийдвэр гаргаснаар Узбекийн тамирчинд ялалт өгсөн хэмээн ОХУ-д байгаа Монголын боксын холбооны удирдлагууд эсэргүүцлийн протест бичжээ.

Тодруулбал, Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Боксын ДАШТ-д оролцож байгаа Монголын багаас Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүгчдийн эцсийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Олон улсын боксын холбоо /AIBA/-нд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн" гэж мэдэгдлээ.

Гэвч ерөнхий шүүгч болон хяналтын шүүгч нар "Протест хүлээж авахгүй" гэсэн албан ёсны хариу өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ilt iluurhej haragdaagui bol hetsuu shde

    0 0 Хариу бичих
  2. ygad huleej awahgv gej jagan bl

    0 0 Хариу бичих
  3. Yag ch zodooguiee uuruu xyleegeed nuguu tamirchinaa ajilluullaad bn lee

    0 0 Хариу бичих
  4. Ene aiba g zailuulah heregtei zodsoor bgaad yalagddag sport gj boksoos oor bhgui

    0 0 Хариу бичих