Владивостокын “Maксим” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

ОХУ-ын Алс Дорнодын гол төв болох Владивостокт тус хотын хамгийн том "Maxim" худалдааны төв өнөөдөр өглөө үүрээр гал гарсан. Гал уг худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт байрлах кафед гарч эхлээд улмаас барилгын бусад давхрууд шатсан байна. Одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа тухай тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгч мэдэгджээ.

Ойролцоогоор 1000 орчим метр квадрат талбайг хамарсан энэ галын дуудлага ирснээс ердөө зургаан минутын дараа гал сөнөөгчид ирсэн байна. Уг гал түймэрт хүний амь  эрсдээгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)