“Нурсултан-2019” өнөөдрийн барилдааны тойм

“Нурсултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Монгол улсын дөрвөн тамирчин  өнөөдөр дэвжээнд гарлаа. Тодруулбал, 61 кг-н жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 79 кг-н жинд УАШТ-ий 14 удаагийн медальт тамирчин Д.Гомбодорж, 86 кг-н жинд О.Үйтүмэн, 97 кг-н жинд Ө.Батзул нар зодоглосон.

Ө.Батзул Казахстаны бөхөд оноогоор цэвэр ялагдав

97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 97 кг-ын жинд 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээний аварга эзэн орны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдав. Уг нь түүнийг ялсан бол манай бөх олимпийн эрх авах байсан юм.

ОУХМ Ө.Батзул эхлээд гоц мөргөсөн. Тэгвэл 1/8 шигшээд Азийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Кыргызстаны туршлагатай бөх Магомед Мусаевтай хийлээ. Тус барилдаанд манай бөх 4:4-өөр бүхэл оноогоор яллаа.
Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт эзэн оны Алишер Йергалитай хүч үзнэ.

Д.Гомбодорж Словакийн бөхөд ялагдлаа

79 кг-ын жинд ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялаад байсан. Тэрээр 1/8 шигшээ барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа.

Т.Түвшинтулга Идрисовт 1:4-өөр ялагдав

61 кг-ын жинд эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялаад байсан “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.

О.Үйтүмэн польшийн бөхөд сүүлийн оноогоор ялагдлаа

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Оргодолын Үйтүмэн өнөөдөр манай бөхчүүдээс эхний барилдааныг хийлээ. Тэрээр энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор дийлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Gol ni setgel zvitei holbootoi l bh neg ve e bodwol hangamj ntr ni saijirsan l bh ene hedees medali awah hvn alga u arai ch dee 20 oni olimpid yah be??

    0 0 Хариу бичих
  2. Сайхан шалны алчуурууд юм аа, ийм улсыг яах гэж ДАШТ-д явуулдаг юм бол, гэртээ хэвтэж байсан бол ядаж зардал менге нь хэмнэгдээд ядуу эдийн засагт маань бага ч гэсэн нэмэртэй л байх байсан болов уу

    0 0 Хариу бичих
  3. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.

    0 0 Хариу бичих