Парисын цагдаа нар 90 гаруй шар хантаазтныг баривчлав

Шар хантаазтнуудын тэмцэл дахин сэргэсний дараа Парист хэдэн арван жагсагч баривчлагджээ. Хууль сахиулах байгууллага 90 хүнийг саатуулж, 104 хүнийг торгосон байна. FranceInfo-ийн мэдээлснээр цагдаа нар мөн 1249 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Елисейн өргөн чөлөөнд нэвтрэхийг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж буй нь CNEWS-ийн бичлэгт тод үлджээ.

Шар хантаазтнууд бямба гаригт Парис, Версаль хотод дөрвөн жагсаал хийхээр төлөвлөж байсан ч тэднийг дэмжсэн дор хаяж зургаан жагсаал явагдаж хэдэн арван мянган хүн оролцлоо. Эдгээрээс хоёр бүлэг Елисейн өргөн чөлөөнд нэвтрэхийг оролдсон ч цагдаа нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёсыг хамгаалах чиглэлээр дахин хоёр жагсаал Парис, Версаль хотуудад хийхээр төлөвлөж байна. Тэгвэл  хотын өмнөд дүүрэгт тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй иргэд нэгджээ.

Парисын цагдаагийн хошууч Дидье Лаллеманы хэлсэнчлэн хууль сахиулах байгууллагын 7.5 мянган ажилтан дэг журам сахиулахаар ажиллаж байна

"Шар хантаазтнууд"-ын эсэргүүцлийн хөдөлгөөн анх 2018 оны арваннэгдүгээр сарын 17-нд Францад эхэлсэн юм. Эхэндээ тэд шатахууны үнийн нэмэгдэлийг эсэргүүцэж байв.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)