Иран улс агаарын орон зайд нь халдсан бүхнийг устгахад бэлэн гэв

Иран улс өөрийн агаарын орон зайд нэвтрэхийг оролдсон бүхнийг устгахад бэлэн гэж Хувьсгалт цэргийн харуулын корпусын командлагч, бригадын генерал Хосейн Салами хэлэв. Мөн АНУ болон түүний холбоотнуудад "болгоомжтой байж, алдаа гаргахгүй байхыг" сануулжээ. Тэрээр энэхүү мэдэгдлээ  АНУ Саудын Арабыг дэмжихээр цэргээ илгээж байгаа тухай мэдээлэл гарсны дараахан хийсэн байна.Ираны хувьсгалт харуулын корпус (IRGC) нь тус улсын цэргийн элит салбар бөгөөд АНУ террорист байгууллага хэмээн тодорхойлсон байдаг.

АНУ, Саудын Араб  улсууд нь Ираныг газрын тосны байгууламж руу дайрсан явдалд буруутгаж байгаа юм.Саудын Араб руу цэргээ илгээх АНУ-ын шийдвэр "хамгаалалтын шинж чанартай" гэж Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер баасан гаригт сэтгүүлчдэд ярьжээ.Тэрээр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс цэргийн тусламж хүссэн тухай өгүүлээд, илгээх нийт цэргийн тоог хараахан шийдээгүй байгаа гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Anu busad ulasiin. Dotood heregt oroltsoj horlon vimvvleh yamar haashaauls be?

    0 4 Хариу бичих