Сүхбаатарын талбайд Зам, тээврийн хөгжлийн яам ажлаа танилцуулж байна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу яамдын ажлаа танилцуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яам ажлаа танилцуулж байна. "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээтэй холбоотой тус яамныхан болон харьяа агентлагууд  төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах аж.

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам олон нийтэд ажлаа тайлагнаад байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд иргэд төрийн зарим үйлчилгээг төв талбайгаас шууд авч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)