Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 20.35 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны наймдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагналын эзэн 70 сая төгрөгийг хожих боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Az az bolno

    0 0 Хариу бичих