Усан санд гэрлэх санал тавих үеэрээ живжээ

Танзанид амралтаа өнгөрүүлж байсан америк эр Стивен Вебер найз бүсгүйдээ өвөрмөц маягаар гэрлэх санал тавихаар шийдсэн нь түүний амийг авч оджээ.

Хэрэг явдал Пемба арлын ойролцоох Манта амралтын газрын усан санд болсон байна. Вебер усанд шумбаж хатагтайтайгаасаа гэрлэхийг гуйж буй нь дүрс бичлэгт үлджээ.Вебер усан сангийн хананд гэрлэхийг гуйсан захидлаа дэлгэж харуулж байгаад хөл алдаж эхэлсэн байна. 

Бүсгүй шилэн сангийн гаднаас бичлэг хийж байсан юм.Хожим бүсгүй фэйсбүүк дээрээ ноён Веберийн нас барсныг баталж, "тэр усан сангаас гарч чадаагүй" гэжээ. 

 


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Soliotoi

    0 0 Хариу бичих