Ирэх долоо хоногт зарим аймгаар бага зэргийн хур тунадас орно

2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)