Зам, тээврийн салбарынхан төв талбайд ажлаа тайлагналаа

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж, хуучны болон сүүлийн үеийн авто машины үзэсгэлэн зохион байгууллаа.

• Тээврийн нэгдсэн систем, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн шинэчилсэн програм хангамж, Зорчигч тээврийн онлайн тасалбар бичилт гэх мэт онлайн үйлчилгээ

Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах, өөртөө үйлчлэх /ТҮЦ/ машиныг иргэдэд танилцуулах

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах 

• Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр иргэд, жолооч нарт заавар зөвлөгөө, мэдээлэл өгөх

• Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын өнцгийг өөрчлөх ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах

• Тээврийн хэрэгсэл шинээр бүртгэх, хасалт хийх, шилжилт хөдөлгөөн хийх, АНН байгууллагуудад тээврийн хэрэгслийн лавлагаа гаргаж өгөх / Улсын дугаар олгох /

• Тэмдэгтийн хураамжийг гэрэгэ киоск машинаар төлөх системийг иргэдэд танилцуулах /Шилжилт, хөдөлгөөн хийх, Гэрчилгээ нөхөж авах, улсын дугаар үрэгдүүлсэн, импортын машин бүртгэх/ • Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах

Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 ажиллуулах Мөн иргэдийн санал бодлыг сонсож, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулсан бөгөөд тус мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар олгох, өмчлөгчийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүд хамгийн их эрэлттэй байлаа.

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус өдөрлөгийн үеэр нийт 37 хүнээс авсан бөгөөд үүнээс 21 нь тэнцэж, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан бөгөөд иргэд, жолооч нарт мэргэшсэн жолоочийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэл 21, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох 2, улсын дугаарын тэмдэг гээсэн 2, улсын дугаар сольсон 3, тээврийн хэрэгслийн хасалт хийх 8, тээврийн хэрэгслийн лавлагааг 2 иргэнд тус тус олгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)