Жорж Мартин: "Game of Thrones" дахин таван улирал үргэлжлэх ёстой байсан

“Гал мөсний дуу” романы зохиолч Жорж Мартин “Game of Thrones” цувралын продюссеруудтай санал зөрөлдсөн тухайгаа хэвлэлийнхэнд ярьжээ.

 “Сүүлийн улиралд үзүүлсэн үйл явдал огт өөрөөр өрнөх учиртай байсан.Хэрэв продюсерууд намайг сонссон бол цуврал дахин таван улирал үргэлжлэх учиртай байлаа" хэмээн Мартин хэлэв. Мөн зарим дүрийг золиослож байж зохиол илүү утга учиртай өрнөлтэй болох байсан гэжээ.

Есөн жил үргэлжилсэн бүтээлийн сүүлийн бүлэг үзэгчдийн сэтгэлд нийцээгүйгээс шүтэн бишрэгчид нь төгсгөлийг дахин хийхийг шаардаж нэг сая 700 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан юм.Харин HBO сувгийн зүгээс төгсгөлийг шинээр хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ажил хийх дургүй, Солонгос кино сериал үзээд, бөхийн өргөө орж зохиолын дууны концерт үзэж уйлан хайлж уймраад, өөхтэй мах идэн бүдүүрч унгахаас өөр юм мэддэгүй монголчууд шиг уймраа ажилгүй хүмүүс энэ дэлхий дээр бас байдаг юм байна. 1.7 сая байдаг гэнэ шүү.

    1 0 Хариу бичих