Монголбанк энэ онд 17 орчим тн алт худалдан авах төлөвтэй

Монголбанкны энэ онд худалдан авсан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар буураад байна. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Төв банк 11,2 тн алт худалдан аваад байна

Тэгвэл энэ онд ойролцоогоор 17 орчим тн алт худалдан авах төлөвтэй байгаа тухай Бизнесийн орчин форумын үеэр Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч ярилаа. 

Өнгөрсөн онд 2.5 хувь байсан АМНАТ-ийн хөнгөлөлт дууссаны дараа оны эхний гурван сард хуулийн тодорхойгүй байдлаас үүдэж алт тушаалтын хэмжээ огцом буурсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ter tatvariig ni 5 bish 3 daraa jil 3.5 ....

    0 0 Хариу бичих