Оксана Воеводина Малайзын хаан аснаас ахиухан мөнгө нэхэмжилжээ

Москва хотын мисс болж байсан Оксана Воеводина нөхөр асан, Малайзын хаан асан Мухаммад V-аас ахиухан хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Хаан асны ойрын хүмүүс энэ талаар "Дааж давшгүй" хэмээн ярьж байгаа аж. Тодруулбал, Лондон дахь 640 сая рублийн үнэтэй байшин, Москва дахь 96 сая рублийн үнэтэй байшин, хүү Леоныг асрахад сар бүр 1.9 сая рубль өгөхийг шаардсан байна.

Мухаммад V энэ талаар сонсоод “Тэр намайг хэн гэж бодоо вэ. Билл Гейтс гэж бодсон юм байх даа” хэмээн дуу алдсан талаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. О.Воеводина өөрөөс нь хэрээс хэтэрсэн их мөнгө шаардсаны сонсоод Мухаммад V “Леон ирэх жил Итоны их сургуульд орох гээгүй байлтай. Тийм биш бол нялх хүүхдэд яаж ийм их мөнгө хэрэг болох билээ” гэжээ.

Гэхдээ хаан асан хөрөнгөгүй нэгэн биш гэдгийг О.Воеводинад өгч байсан тансаг бэлгүүд нь харуулж байгаа юм. Daily Mail-д бичсэнээр бол хаан асан О.Воеводинад Жейко Арабогоос 16.3 сая рублийн үнэтэй бөгж, 9.4 сая рублийн үнэтэй “Porsche Cayenne” автомашин авч өгч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. хаанаа ч хат даа

    0 0 Хариу бичих
  2. Угаасаа л мөнгөний гэрлэлт гэж хэн хэн нь мэдэж байсан. Залуу нас үрэх, их мөнгө нэхэх эд нар гэж гоншигонолтгүй. Мянгаагийн олон залуу амрагууд шиг л

    0 0 Хариу бичих
  3. zaluu nasnii tulbur abax xeregtei sh dee. odoo xuuxedtei xund ireedui gej yu bxav dee xu

    2 3 Хариу бичих
    • Blgyi yadiin oshoo oloon jil bn Alla pugachevag l har l daa. Terentei haritsuulahiin bol naadahiin chin zaluu nohor n toroo ch gy bga

      0 0
    • zow zow hehe

      0 0
  4. шуналтай гичий вэ

    3 0 Хариу бичих