Монголчуудад ирж буй шок

Монголчуудад өмнө төсөөлж байгаагүй гадаад шокууд ирж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл 16-30 сараар хойшилж гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байгаа нь эдийн засгийн хэллэгээр бол төлбөрийн тэнцлийн шок болж байна. 

Яах ч аргагүй юм. Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.2 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 1.1 тэрбум ам доллартай тэнцүү байгааг Монголбанкнаас хэлсэн байсан. Харин энэхүү 1.1 тэрбум ам.долларыг задлаад харвал 80 хувийг нь Оюутолгойн хөрөнгө оруулалт бүрдүүлсэн байдаг. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд буюу 2010-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 45 орчим хувьтай тэнцүү байсан цаг бий. 

Эдийн засагчдын хэлж байгаагаар энэ оны эцэс байтугай, ирэх онд ч томоохон дүнтэй шууд хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байгаа аж. 

Ийнхүү дотоодын уул уурхайн салбар хөрөнгө оруулалтын бүтцийг авч үзэхэд эдийн засгийн өсөлтөд оруулж байсан хувь нэмэр харьцангуй өндөр явж байсан. Гэтэл хамгийн сүүлийн мэдээгээр ч тэр, дотоодын хөрөнгө оруулалтын дүн нэлээд буурсан үр дүнтэй байна. Энэ сааралт үргэлжлэх томоохон эрсдэлүүд ч нэмэгдэж байна. Эдийн засаг энэ удаагийн мөчлөгийнхөө оргил үед одоо л ирээд байж болзошгүй байгааг эдийн засагчид анхааруулж байна. 

 Үүнээс цааш эдийн засгийн өсөлт нэмэгдэх бус ерөнхийдөө буурах чиглэл рүүгээ хазайх нөхцөл нь дотоод, гадаад хоёр хүчин зүйлсээр хавсран бий болж байна. Тиймээс эдийн засагчид мөнгөний бодлогын мэдэгдэлдээ бүх секторын хувьд эрсдэл даах нөөц, хуримтлал хөрөнгийг одооноос бий болгох хэрэгтэйг сануулж  байгаа. Үүнийг сүүлийн хоёр улирлын мөнгөний бодлогын мэдэгдэлд анхааруулж байгаа юм. 

ОУВС-ийн Удирдах зөвлөл дүрмийн IV заалтын дагуу дүгнэлтээ гаргахдаа,  “Монголын эдийн засаг гадаад шок, эрсдэлээс хамааралтай хэвээр байна” гэж онцолсон. 

Гадаад эрсдэлийг том зургаар нь авч үзвэл Хятад, Америкийн худалдааны маргаан, Америк-Иран хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй газрын тосны зах зээл дээр үүсэх эрсдэлүүд мэдээж томоохон нөлөөтэй. Үүнээс өмнөх 2009 оны эдийн засгийн хямрал эрэлтийн шокоос шалтгаалж байсан бол энэ удаад нийлүүлэлтийн шок үүсэж эдийн засгийн уналт руу явж байгаа гэдэг мэдээлэл байна. 

Нэгэнт гадаад зах зээлд эдийн засаг хямарч эхлэх юм бол бидэнд нөлөөлөх нь цаг хугацааны л асуудал. Харин, цаг хугацааны хувьд энэ нь Монгол руу яг өдий, төдийд орж ирнэ гэж хэлэхэд эрт байгаа хэдий ч  гурван сувгаар орж ирнэ гэдгийг Монголбанкны эдийн засагч ярьсан байна. 

Эхнийх нь валютын ханшийн суваг. Тодруулбал, юанийн ханш харьцангуй сул байх төлөвтэй байна. Энэ нь Монголын Хятадаас авдаг импортын үнийг харьцангуй бууруулаад, импортын эрэлтийг өдөөж өгнө. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр сөрөг нөлөө үзүүлнэ. 

Хоёр дахь гол суваг нь юанийн ханшийн сулралтын санхүүгийн суваг юм. Монгол Улс юаниар илэрхийлэгдэх өртэй. Тэгэхээр юанийн ам.долларын эсрэг сулралт нь гадаад өрийн ам.доллараар илэрхийлэгдэх дүнг тодорхой түвшинд бууруулна. Тэгэхээр юанийн ханш буурч байгаа хугацаанд бид өрөө төлж чадвал тодорхой түвшинд ашигтай гарах боломжтой. Гуравдугаарт, хамгийн гол суваг буюу түүхий эдийн үнэ, эрэлтийн суваг. Монгол Улс гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс нэлээд өндөр хамааралтай хэвээр байна. Тэгэхээр эрдэс түүхий эдийн эрэлтийн сөрөг шок нь эхэн үедээ харьцангуй бага байх буюу Хятадын гангийн үйлдвэрлэлийг дагасан эрэлт хадгалагдаж байгаа юм. Харин үнийн шок нь одоо л эхэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Bolj baigaa yumaa ehleed olj haraad terendee talarhaj sursan tsagt ayandaa yum bolgon buteed saihan bolno doo. Bolohgui buhniig olj harj tarhi tolgoigoo stressduulj yaanambee. Amidrah saihan shuudee. Busdiig buruutgalgui zugeer l bolj bga yumaa uragshluulaad eyreg baitsgaay

    0 0 Хариу бичих
  2. Ее

    0 0 Хариу бичих
  3. Ene haanaas yamar eh survaljtai medee ve? Medeeleliin ene erin zuund bolovsroliin tuvshin muutai ard irgeded yamar shuultuurgui shuud tsahim orchin iim medee bairshuulahaa boliochee

    1 1 Хариу бичих
  4. Энэ их баялагаа зүгээр л салхинд тавиад туужихаад хэлгүй дүлий мэт Монголчууд шиг шившигтэй хүмүүс Энэ дэлхийд өөр байхгүй

    2 0 Хариу бичих
  5. Яг үнэндээ эх сурвалж тодорхойгүй ийм мэдээллийг угаасаа зохион байгуулалттай бичдэг ш дээ эдний сайт. Элбэгдорж новшийн хийсэн ажил гээд бүхэл бүтэн улирлаар шахуу нэвтрүүлэг цацдаг мөнгөний ТВ. Хэний гар хөл нь ойлгомжтой

    10 4 Хариу бичих
  6. Уул уурхай байхгvй бол МОНГОЛЧУУД ЖАРГАНА. Тэр менге угаасаа Ард тvмэнд ечvvxэн ч наалдаагvй,хэдхэн шуналт хулгайч урвагчид болон гаднийх нь л гахайлтлаа идсэн

    3 14 Хариу бичих
  7. Importiig orlox buteegdexuun xiij xuvi xun kompaniig sain demjix. Niigemd sain medee uram zorig ogox xeregtei.!!!

    3 0 Хариу бичих
  8. Хөршүүд маань гуравдагч хөрөнгө оруулагчийг Монголоос шахан гаргах ингэснээр бие даах чадваргүй хэвээр байлгах гэсэн тоглолт хийж энэ нь амжилттай хэрэгжиж байна. Одоо Монгол улсад дорвитой хөрөнгө оруулсан гуравдах орны ганц төсөл үлдээд байгааг ингэж тайлбарлахаас өөр аргагүй. Гуанз дэлгүүр мэтийг хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа хүмүүсийн сэтгэлгээ кафе лангууны түвшингээс жаахан ахих хэрэгтэй.

    6 0 Хариу бичих
    • Ter dorvitoi horonho oruulalt ni boon or biz dee bidend yu ogch bna?

      0 0
    • дандаа л хэн нэгэнд хошшногодуулчихсан амьдарч байгаагаа тоочноо, яагаад заавал бүх юмыг хэн нэгэн чамайг хорлох гэж байгаа юм шиг хүлээж авдаг юм бэ? Яагаад? тархи толгойн дахь ялгадасс чинь хэзээ шингэж дууснаа айн? чам шиг 3 сая хүн мөнгө цуглуулах дургүй, гар утас, машинд мөнгөө үрдэг болохоор хохь чинь гэдэг юм.

      7 0
  9. Yooy ene teneg tolgoi muutai unshigchdiig yah vee. Buur neg mal deer nalaa hariulj bval taarna. Oyutolgoi chin muu helyen barin, uls turuur togliulan barin ta nariig tejeej bn duraluudaa

    7 5 Хариу бичих
  10. eagle.tv hudlaa tarih ugaadgaa bolimoor um. zailuul taarna

    5 2 Хариу бичих
    • Chi bitii hursaa

      0 0
  11. бидэнд ашиггүй юм бол хаасан нь хамаагүй дээр

    3 5 Хариу бичих
  12. 21 on hurtel barag zogsono doo... songuuli harna bas ene zasgiin deerem hiih ni herees heterlee... ajil hiilgehee bailaa sh dee..... ulaan tsaim avilga uguhiig shaardaj bna sh dee....

    3 0 Хариу бичих
  13. Тэр бум долларын 1% нь л монголд үлдэх байх бусад нь буцаад гадагшаа л гардаг. Манайд ямар оюутолгойд зарах бараа байгаа биш бүгдийг л гаднаас авч байгаа.

    3 1 Хариу бичих
  14. oyu tolgoi hel am daguulsaar bgaad faildeh ged bna u daa

    0 0 Хариу бичих
  15. Nere oyutolgoi ashiggui bidniig urund k oruulad baix yum bol xaagaad bolchioch tegej aldafdaltai geree ebe ter xiisen xvmvvs n il baixad arga xemjee awj chadaxgui yana da

    3 0 Хариу бичих
  16. End gadaadiin expatuud naad xorongo oruulaltaar chin saixan togloj bainaa. Olon dolloriin saytan expat uud torj baina daa. Safety first, Australian standart gedeg 2 uriagaar ixenx dolloruud chin Austral ruu ursaad duussaan. Axiad 1.9 terbum-iig avch idej uuna genee.

    9 0 Хариу бичих
  17. ХАр массдаа хөтлөгдөөд, тэдэнд нийцсэн бодлого явуулаад бхйвал юуных нь хөрөнгө орж ирэх вэ дээ! ЗӨвхөн өөрийнхөө хувийн амбиц, нэр хувиараа баяжихаас өөрийг мэдэхгүйтөр байхад дуусаа л гэсэн үг!

    6 0 Хариу бичих
  18. oyu tolgoid hudlaa nemeel bid nariig urund oruulaad bh yma ingej ih urund oron oron bailgaad bh hereg bnu

    5 5 Хариу бичих
    • Өөрөө тэгээд Оюу Толгойгоос болоод хэдэн төгрөгний өрөнд орчихоод, сар болгон аль банкинд хэдийг төлж хямраад байгаа юм бэ?

      3 5
  19. estoi hetsuu yumaaa yaamaar ch yum b dee

    2 0 Хариу бичих