"Joker" ашиг орлогоороо тэргүүлж байна

Найруулагч Тодд Филлипсийн "Joker" кино өнгөрсөн баасан гарагт дэлхий даяар нээлтээ хийсэн.Амралтын өдрүүдээр уг бүтээл ашиг орлогоороо тэргүүлж, зөвхөн АНУ-ын зах зээлээс 93.5 сая доллар цуглууллаа хэмээн "Variety" сэтгүүл мэдээлэв.Харин олон улсын зах зээлээс хоёрхон өдрийн дотор 140 сая долларын орлого олжээ.

Үзэгчдийн хайртай супер баатар Батманы гол өрсөлдөгчийн түүхийг харуулсан уг кино дэлхийн 73 орны 22 мянган кинотеатрт гарч байгаа юм. Хоакин Фениксийн гол дүрийг нь бүтээсэн "Жокер"  Венецийн кино наадмын дээд шагнал "Алтан арслан" хүртсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)