Шведийн хаан ач зээ нарынхаа хэргэм зэргийг хураав

Шведийн хаан Карл XVI Густафын гаргасан шийдвэрээр ач зээ нар нь язгууртны эдлэх тусгай эрх ямбаас чөлөөлөгдөж, энгийн иргэн болж байгаа юм. Гэхдээ тэд гүн, гүнгийн ахайтан цолоор нэрлэгдэх аж.

Харин энэхүү шийдвэр нь Шведийн угсаа залгамжлах гүнж Виктория, ханхүү Даниэл нарын хүүхдүүд болох гүнж Эстелле, хунтайж Оскар нарт хамаарахгүй. Хааны гэр бүлийн үүргээс чөлөөлөгдөж хэргэм зэргээ хасуулсан хүүхдүүд нь ханхүү Карл Филиппийн хоёр хөвгүүн, гүнж Мадленийн гурван хүүхэд аж.

100 жилийн өмнөхийг бодвол хааны гэр бүл өнөр болж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж буйг иргэд олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэх болсон. Карл Густафын энэхүү шийдвэрийг Европын бусад хаадын гэр бүл ч үлгэрлэн, иргэний хэв маягаар амьдрах цаг болсныг барууны хэвлэлүүд бичиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)