Түүхэн дэх хамгийн халуун есдүгээр сар болжээ

Дэлхийн уур амьсгал  жил ирэх тусам дулаарч байгааг илтгэх бас нэгэн судалгааг Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлтийг судлах албанаас танилцууллаа.

Тус албаны хийсэн судалгаагаар, өнгөрөгч есдүгээр сар түүхэн дэх хамгийн халуун болж өнгөрснийг тогтоожээ. Өнгөрсөн сард агаарын дундаж температур 1981-2010 оны дунджаас Целльсийн 0.57 градусаар илүү байсан бөгөөд 2016 оны түвшинтэй зэрэгцэж очсон байна. Ялангуяа Европ тивд агаарын температур өнгөрсөн сард олон жилийн дунджаас илүү байжээ.  

Европын өмнөд болон зүүн өмнөдөөс гадна АНУ, Иран, Афганистан, Өмнөд Африк, Монгол, Хятадын хойд нутаг, Өмнөд Америкийн төв хэсэг, баруун өмнөд Австрали, Антарктидын баруун биеэр олон жилийн дунджаас давж халжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)