“Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан нэг литр шатахууны үнэ 1000 төгрөгөөс хэтрэхгүй”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банк хоорондын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д өөрчлөлт орсноор Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын зээл дээр нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон юм. Үүний дагуу тус улс нэмж 236 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Энэхүү нэмэлт зээлийн хэлэлцээрийг УИХ хэлэлцэж байгаа нь энэ. Уг зээл нь жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

Г.Тэмүүлэн: -Яагаад газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх шаардлагатай болов. Манай улсад газрын тос олборлож байгаа БНХАУ-ын компаниуд газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх боломжтой юу. Нийлүүлсэн тохиолдолд олон улсын зах зээлийн үнээр авах уу?

Б.Анхбаяр (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга): -Анх боловсруулсан ТЭЗҮ нь анх удаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа манай улсын хувьд ашиггүй байсан. Тиймээс өөрчилж дэлхийн стандартад нийцэх олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горимыг сонгож ТЭЗҮ-ээ боловсруулсан. Үүнд нийтдээ есөн сарын хугацаа алдсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодоосоо түүхий эдээр хангах ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Манай улс жилд нэг сая орчим тонн газрын тос экспортолж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үүний 26 хувь нь манай улсад ногддог. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдээ нийлүүлэх заалт бий. Газрын тос олборлож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзаж хэлэлцээр хийсэн. Түүхий эдээр бүрэн хангахаа илэрхийлж байгаа. Бид 26 хувийн түүхий эдээ олборлолтын ханшаар тооцож авна. Энэ тохиолдолд үйлдвэр ашигтай ажиллана.

Г.Тэмүүлэн: -Үлдсэн 74 хувийн түүхий эдээ ямар үнээр авах вэ. Зах зээлийн ханшаар авбал ашиг гарах уу. Мөн түүхий эдээ зөөх хийн хоолой татах зардал Энэтхэг улсаас авч байгаа зээлд багтаж байгаа юу?

Б.Анхбаяр: -Түүхий эдээ зөөх хийн хоолой татах асуудал нь тусдаа. Тиймээс үүнд нэмэлт санхүүжилт шаардлагатай болно. 74 хувийн түүхий эдээ Сингапурын биржийн үнээр авахаас өөр арга байхгүй.

Ш.Раднаасэд: -Манай улсаас гарч байгаа нийт гадаад валютын 20-25 хувийг шатахууны импортод зарцуулж байгаа валют эзэлж байгаа. Анх энэ төслийг танилцуулахдаа 2021 онд ашиглалтад оруулна гэж байсан. Гэтэл одоо 2023 он болж хойшилж байгаа юм байна. Үйлдвэрлэсэн нэг литр шатахуун нь 900 төгрөгийн үнэтэй байна гэж байсан. Энэ хэвээрээ юү?

Б.Анхбаяр: -Тухайн үеийн ТЭЗҮ-ээр 900 орчим төгрөгийн үнэтэй байх тооцоо гарч байсан. Харин одоо бол үл ялиг нэмэгдэхээр байгаа. Ер нь 1000 төгрөгөөс хэтрэхгүй байх магадлалтай. Евро стандартад нийцсэн бүх төрлийн шатахуун үйлдвэрлэнэ.

Улмаар Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. урвагч шуналт бирд п. очирбат хятадын талд хамаг ашиг орхоор хийсэн дээ!!!!!

    0 0 Хариу бичих
  2. Метротой ч болчихлоо..... одоо шатхуунаа ч 1000 төгрөгөөр авах цагийг үздэг азтай иргэд юм аа. 76 -н үнэнч шударга боолтой. Бид үнэхээр азтай ард иргэд шүү!!.

    0 0 Хариу бичих
  3. 2023 онд ашиглалтанд орвол нэг асуудал байна. Тухайн үед төгрөг долларын ханш хэд байх уу? Бас л 1000 төгрөг гээд зогсож байх болов уу? Үгүй л болов уу

    0 0 Хариу бичих
  4. Хуцаад байлгүй хөөгөөд, шахаад л гаргаач дээ, хужаа нарыг. Юугаа солиороод 74 хувь худалдаж авна гээд байгаа юм бэ.

    1 0 Хариу бичих
    • Ergui mal mini tednuus uursduu heden zuun saya gargaj haiguul hiijnolson uildveree barisan yum. Hurungu oruulsan yum chin terendee noogdoh buteegdehun avna biz dee mal deeres irsen yumuu chi

      0 1
  5. 1000 tog deer ni shatxuun tugeex klonkiin une 200-300 tog nemegdeed barag 1500 tog bolox yum uu daa aan.Tegvel ch xereg alga doo.

    0 0 Хариу бичих
    • Bid ulsdaa dotoodin shatahuun avna gadagshaa hurungu gargahgui tgd bodood uzde

      0 0