103 тусгай дугаарт угаартсан гэх 26 дуудлага иржээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өчигдөр хэчнээн иргэн угаарын хийд өртөн хандсан талаар тодрууллаа.

Төвийн дэд дарга С.Ариунболд “Манай төвийн 103 дугаарт өчигдөр 08.30 минутаас өнөөдөр өглөө 08.30 минут хүртэл угаартлаа гэх 26 дуудлага бүртгэгдсэн. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар дүүргээс ихэнх дуудлага ирсэн. Үүнээс том хүн, хүүхэд гээд 18 хүнийг эмнэлэгт хүргэсэн. Өглөө 07:00-12 цагийн хооронд угаартсан гэх дуудлага их ирсэн” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)