С.Амарсайхан: Гэр хорооллын айлуудыг угаараас урьдчилан сэргийлэх дохиоллын төхөөрөмжөөр хангана

Нийслэлийн онцгой комисс хуралдаж сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Тэрээр “Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зарим эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг Засгийн газар болон холбогдох яамдтай ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, цаашдаа дахиж эрсдэл үүсгэхгүй байх үүднээс агаарын чанарыг сайжруулах хоёр, гуравдугаар бүсэд амьдарч буй айл өрхүүдэд угаараас урьдчилан сэргийлэх дохиолол өгдөг мэдрэгч бүхий төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна. Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт, түлшний үйлдвэрлэлийн процесст ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх үүднээс “Тавантолгой түлш” компанийг онцгой объект болгож хамгаалалтад авах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Энэ бүхний ард хэний шаХаа байна вэ гэдгийг бид мэднэ

    0 0 Хариу бичих
  2. hurdan arga hemjee av ayul tarih n bn shuu odoo huuhed amarahaar yan gj huuhed gal tulne

    0 0 Хариу бичих
  3. одоо дохиоллын бизнес бодсон нөхдүүд гарч ирнэ. ингээд гинжин байдлаар хөрвөөд байх юм байна. Зуухнаас татгалзах ямар боломжууд байна?? цахилгаан халаалт тавих шийдлүүд юу байна??? Энэ асуудал бүүр зунгаарсан хэрүүл боллоо. Эрчим хүчний шугам даацтай болгоод цахилгаан халаалтын гадны туршлагуудыг нэвтрүүл.

    0 1 Хариу бичих
    • Utaa medregch geed alban baiguulluudad tavisan yum bii ni bii. Ter ni utaand baigaa hort bodisiig mederdegguig medehgui yum. Yamarch baisan daraagii shahaanii biznes ni belen bolj baigaa gej oilgoloo

      0 0
    • Utaa medregch geed alban baiguulluudad tavisan yum bii ni bii. Ter ni utaand baigaa hort bodisiig mederdegguig medehgui yum. Yamarch baisan daraagii shahaanii biznes ni belen bolj baigaa gej oilgoloo

      0 0
  4. Үйлдвэрийг Онцгой объект болгож сүржигнээд нэмэргүйээ. Айл өрхүүдийн битүүмжтэй таталттай зуух, зөв галлаж л сурах нь илүү чухал

    0 0 Хариу бичих
  5. 1- р бүсэд байгаа айл өрхүүдэд тавихгүй юм уу. Яагаад...

    0 0 Хариу бичих
  6. дээр нь эмч сувилагч, сэхээн амьдруулах ор тоногтойгоо, өөр юу билээ, галын хороо авч явжээ гэдэг биз дээ гэдэг шиг галын хор.

    0 0 Хариу бичих