Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ

Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-наас эхэлж, арван нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл хоёрдугаар улирлын амралт арван хоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. 

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцаж буй. Энэ нь өмнө жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдсэн тоо юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)