"Уулсын хаан Өлгий нутаг" гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, аялагч, уулчин, гэрэл зурагчин Мусабайн Нурболат "Уулсын хаан Өлгий нутаг" гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ орон нутагтаа дэлгэн үзүүлж байна. Дөрвөн мянган метрээс өндөр Алтай Таван богд, Цамбагарав тэргүүт Монголын мөнх цаст хамгийн өндөр хайрхадад хамгийн олон удаа очиж, гэрэл зурагт буулгаж байгаа М.Нурболатын энэ үзэсгэлэн Алтай нутгийн байгалийн гоо үзэсгэлэнг гэрэл сүүдрийн хэлээр өгүүлэх ажээ. Тэрээр мөн үзэсгэлэнгээ тохиолдуулан өнгөт ил захидал хэвлүүлжээ. Гэрэл зурагчин С.Нурболатын үзэсгэлэнг зорьж.наран ургах зүгийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймаг аймгаа төлөөлсөн 20-иод гэрэл зурагчин Баян-Өлгийд хүрэлцэн очсон байна.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Gaihaltai nud baysaj setgel sergene

    0 0 Хариу бичих