Улаанбаатарт 8-10 градус дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар  бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж , бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутаг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)