В.Путин төрсөн өдрөөрөө цалингаа нэмжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрсөн өдрөөрөө буюу энэ сарын 7-ны өдөр зарлиг гаргаж, Ерөнхий сайд Д.Медведев болон өөрийнхөө цалинг 4.3 хувиар нэмжээ. Ингэснээр В.Путины цалин сард 773.4 мянган рубль, Д.Медведевийнх 618.7 мянган рубль болсон байна.

“Гарант” мэдээллийн баазад байгаа мэдээллээс үзвэл В.Путин Ерөнхийлөгч болсноосоо хойш цалингаа 11 дэх удаагаа нэмсэн нь энэ юм байна. Тэрээр 2002 онд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын цалинг 63000, 50400 рубль байхаар тогтоож байжээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр төрийн хоёр өндөрлөгийн цалинг шууд 2.65 дахин өсгөсөн нь хамгийн их хэмжээгээр нэмсэн тохиолдол байв. Түүнээс хойш инфляцийн түвшинтэй уялдуулан зугуухан нэмж байгаа аж.    

В.Путин жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлдэг. 2011-2016 оны хооронд тэрээр 38.5 сая рублийн орлого олсон гэж Сонгуулийн төв комисс 2018 оны сонгуулийн үеэр мэдэгдэж байв. В.Путины орлого цалин, цэргийн тэтгэвэр, банкин дахь хадгаламжийн хүүгээс бүрддэг. Тухайн үед тэрээр янз бүрийн банкин дахь 13 дансанд нийт 13.8 сая рублийн хадгаламжтай байв. Мөн “Санкт Петербург” банкны 230 ширхэг хувьцаа, Санкт Петербургт машины гарааш, Нива, Газ 21 маркийн хоёр автомашинтай юм байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Хийсэн юмтай хүн нэмж л байг ямар манай хэд шиг биш

    0 0 Хариу бичих
  2. Цалин нь зүгээр л өглөөний зуушных нь мөнгө байхдаа

    0 0 Хариу бичих
  3. Aimaar offshortoi geed bsan bas l shunaltai buyan yumaa kkkk

    1 0 Хариу бичих
  4. uls ornoo odii zeregtei awch ywaa hund hen yu heleh erhtei yum

    0 0 Хариу бичих
    • Huushee hen Putin Orosiig sain udirdaad bn gej heleev? Udirduulah durtai communist baachka min?

      0 0
  5. Unen l baigaasai

    0 0 Хариу бичих
  6. Молодец так держать

    0 0 Хариу бичих
  7. Монгол төгрөгөөр бол 30.0 сая болох уу

    3 0 Хариу бичих
  8. Хийсэн ажлын хелс нь биш, орос орны телее хийсэн зуйл нь энэ хунийг насаараа байтугай идэх зуйлтэй боогож бгаа бхаа. Манай улс терчид суралцах л хэрэгтэйдээ

    1 0 Хариу бичих
    • Хаха. Оросынхоо ард түмнээс хулгайлсан хэдэн арван тэрбум доллар нь бол дэлхийд тэргүүлэх баян болгодог гэдгийг мэднэ биздээ

      6 1
  9. За манай алдарт бахархан хуулбарлагч Батлага, Хүрэлсүх хоёрт дахиад нэг гоё санаа, жишээ өгч бйагаа юм байна.

    1 1 Хариу бичих