"Катар-2019" дэлхийн элсний анхдугаар наадамд сагсан бөмбөгийн багууд оролцоно

Дэлхийн элсний анхдугаар наадам Катар улсад маргааш эхэлнэ. Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх уг наадам Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдох ажээ. Тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм байна.

Анх удаа болж буй дэлхийн элсний наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцохоор болжээ. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав ажиллах бол багийн тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдсон байна. Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Э.Мөнхбилэг нар оролцон баг тамирчдад амжилт хүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)