Хармагтай ордын алтны нөөц нэмэгдэнэ

“Xanadu Mines” компани "Хармагтай" ордын "Copper Hill" талбайд хийсэн өрөмдлөгөөр алтны оксидын эрдэсжилт бүхий бүсийг илрүүлжээ.

Энэхүү үр дүнгийн ачаар тус хэсэгт алтны оксидын нимгэн давхарга байгааг баталгаажуулж байна гэж “Xanadu Mines” компани мэдээллээ.

Үүнээс гадна тус компани "Хармагтай" төслийн “Stockwork Hill”, “Golden Eagle” талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүн сайн гарсанд сэтгэл хангалуун байгаагаа Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт хэлсэн байна.

Алт, зэсийн "Хармагтай" орд нь Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 420 км-ийн зайд, Өмнөговь аймгийн нутагт оршдог бөгөөд “Xanadu Mines”-ийн хамгийн их анхаарал хандуулж байгаа гол төсөл юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

    0 0 Хариу бичих
  2. уурхайн нөөцийг хжнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

    0 0 Хариу бичих
  3. Erunhiilugchidugbul taarna huurhii uul uurhaigvi bolhoor 30 ger bvl haragdaad noir dutuu hetsvv baigaa?

    0 0 Хариу бичих