Руанда улс Африк тивийн анхны ухаалаг гар утсыг үйлдвэрлэж эхлэв

Руанда улсын Mara Phones компани өөрсдийн зохион бүтээсэн Африкт анхных болох ухаалаг утас үйлдвэрлэж  эхлэв. "Made in Africa" анхны загварууд нь Mara X, Mara Z болж байгаа ба хэрэглэгчдэд 175 750,  120 250 руандийн франкаар ($190 ба $130) борлуулах ажээ.

Руанда технологийн шинэ үйлдвэр байгуулахад 24 сая  доллар зарцуулсан бөгөөд хоногт 1.2 ухаалаг утас гаргах хүчин чадалтай аж. Өмнө нь Африк тивийн Алжир, Египт, Этиоп, ӨАБНУ-д ухаалаг утсыг угсарч байсан юм. Mara загварыг утсыг Ангола, Конгод гаргахаар төлөвлөжээ.

Mara X, Mara Z  загваруудад Google  компанийн Android системийг ашиглана. Руандын Ерөнхийлөгч Пол Кагаме үйлдвэртэй танилцах үеэрээ "Ирээдүйд улс орноо Африкийн бүсийн технологийн төв болно" гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)