Худалдааны дайны үеэр Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байна

Энх тайвныг хүсвэл дайнд бэлтгэ гэсэн зарчмаар Хятад ажиллаж байна. Вашингтон шинэ шинэ татвар тогтоон нөхцөл байдлыг хурцатгаж байх зуур БНХАУ арван сар дараалан үнэт металл худалдан авч алтны нөөцөө зузаатгаж байна.

Ардын банкны мэдээгээр, зөвхөн  есдүгээр сард 5,9 тонн, өмнөх есөн сард нь 99,8 тонн алт худалдан авчээ. Ингээд л дээрхи хугацаанд нөөц нь 100 тонноор нэмэгдсэн байна.

Одоо Хятадын алтны нөөц нь 62,64 сая унций буюу 1948 тонн болсон гэж ХАБ мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)