Д.Оюунхорол: Өнөөдрийн байдлаар 12 иргэн хэвтэн эмчлүүлж, зургаан иргэн амиа алдлаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сайжруулсан түлшийг хэрэглээд сөрөг үр дагавар гарч байгаа талаар маш тодорхой мэдээлэл авч байгаа. Өнөөдрийн байдлаар 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртөж 89 нь хүлээн авах тасгаар эмчлүүлж, 66 нь зөвлөгөө авч, 12 иргэн хэвтэн эмчлүүлж, зургаан иргэн харамсалтайгаар амиа алдсан гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авсан. Тиймээс түлшний бүтэц, чанар, стандартыг нягтлах, олон хүн хордож амиа алдаж байгаатай холбоотойгоор онцгой комисс юу хийж байгаа талаар мэдээлэл сонсох нь зөв” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар маргааш С.Бямбацогт гишүүний тавьсан асуулгын хариуг сонсоно гэдгийг хэллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эютэтгэвэртээ гар

    0 0 Хариу бичих