М.Вайсс Японтой тоглох гарааны бүрэлдэхүүнээ зарлалаа

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ, 2021 оны Азийн цомын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр болж байгаа билээ. Тэмцээний Д хэсэгт багтсан манай үндэсний шигшээ багийнхан цаг гаруйхны дараа Сайтама хотноо Японы шигшээ багтай тоглох юм.

Японтой тулах манай шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн тодорчээ. Бүрэлдэхүүнийг доорх зургаар харуулав.

Сэлгээний бүрэлдэхүүн:

1. Э.Мөнх-Эрдэнэ /хаалгач/
2. О.Мөнх-Оргил
5. С.Өсөхбаяр
7. Ж.Сүндорж
9. Б.Төгсбилэг
11. Н.Наранболд
14. М.Жансерик
15. Д.Тэмүүлэн
16. А.Сайханчулуун /хаалгач/
21. Г.Төгөлдөр
22. Г.Бат-Оргил

Манай баг хэсгийн эхний хоёр тоглолтоос Мьянмарыг хожиж, Тажикистанд хожигдон гурван оноо авсан бол Японы баг Мьянмарыг 2:0-ээр хожоод буй. Монгол Японы насанд хүрэгчдийн шигшээ багууд өмнө нь албан ёсны тэмцээнд таарч тоглож байгаагүй ажээ.  

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оноо салгахын төлөө тоглоно” хэмээн мдэгдсэн юм.

Тоглолт 18.35 цагт Японы Сайтама хотын цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)