Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг элэгний В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Барилгын салбар дахь стратегийн түншлэл төслийн нээлт болно. 

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Монголд генетикийн шинжлэх ухаан-50 жил" эрдэм шинжилгээний хурал болно. 

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд Орон сууц, нийтийн аж ахуйн салбрын 88 жилийн ойн ёслол болно. 

10.00 цагт ШУА-ын I байранд “Торгон замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал болно. 

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөдөлмөрийн үндэсний намаас сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

11.00 цагт “SENGERAGI” галерейд Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Гүнж” төвөөс Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулна.

14.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд сэтгүүлч Б.Хандмаагийн “Монгол соёлын амин хэлхээ” номын нээлт болно.

17.00 цагт Хүүхэлдэйн театрт “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр дуу зохиосон нь” жүжгийн нээлт болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)