"Түвдийн жаран" гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ

"Түвдийн жаран" гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд өчигдөр нээгдлээ. Манай хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон судлаачдаас бүрдсэн төлөөлөгчдийн баг Хятадын Төвдийн өөртөө засах оронтой танилцаж, гэрэл зургийн хальснаа буулгаснаа ийнхүү үзэсгэлэн болгон олонд дэлгэжээ. Монголчуудад Төвдийг илүү бодитой, бүх талаар танилцуулахын тулд төлөөлөгчдийн багийн гишүүд Монголдоо буцаж ирсний дараа фото зурагнуудаа эмхэтгэн, аялалын тэмдэглэлээ ном болгон хэвлэж, Төвд нутагтай танилцах сонирхолтой хүмүүст фото зураг, тайлбар танилцуулгатайгаар аяны богцоо задлахыг зорьсон байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр энэ оны есдүгээр сард найман хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлч, гэрэл зурагчдын баг Төвдийн өөртөө засах орны Лхас, Нянчи зэрэг газруудтай танилцан сурвалжлага хийжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд сэтгүүлчдийн авсан Төвдийн зан заншил, түүх соёлын тухай 40 гаруй гэрэл зургийг дэлгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)