Гадаад руу явуулсан шинжилгээний хариу өнөөдөр гарна

Өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хордсон гэсэн дуудлага иржээ. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.

Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Шахмал түлшийг шинжлүүлэхээр гадагшаа явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Химийн шинжилгээний хариу өнөөдөр 15.00 цагаас гарна гэсэн мэдээллийг Нийслэлийн онцгой комиссоос өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)