Төрийн албаны зөвлөл “MERIT” төсөлтэй хамтран сургалт зохион байгуулж байна

Төрийн албаны зөвлөл, Монгол Улсад хэрэгжиж буй “MERIT” төсөлтэй хамтран “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, албан хаагчид болон Сонгуулийн ерөнхий хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа зэрэг байгууллагын ажлын албаны дарга, албан хаагчид оролцож байгаа юм.

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга нээж хэлсэн үгэндээ “Төрийн албанд шинэчлэл хийгдэнэ гэсэн иргэдийн дунд байгаа өндөр давтамжтай хүлээлтэд зөв ажлыг, зөв хүнээр, зөв үр дүнд хүргэн хариу өгөх зорилт тавин ажиллаж байгаа үед энэхүү сургалт, синпозиум болж байна. Бид орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад мэргэжлийн өндөр түвшиний мэдлэг, туршлага бүхий манлайлагчид чухал юм” гэлээ.

Харин “MERIT” төслийн захирал Женнифер Адамс “Манлайлал бол харилцаа. Төрийн албаны шинэтгэлийн цөм нь манлайлал, манлайлагчдын ур чадвар чухал” гэсэн юм. Энэ удаагийн сургалтын зочин багшаар Канад улсын Төрийн захиргааны институтын Судалгаа, мэдээллийн албаны захирал асан, профессор Андреа Мигоне болон манлайлал, хүний нөөцийн менежментийн чиглэлээр олон улсын сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Сузанне Паттерсон нар ажиллаж байна.

Сургалт “Төрийн албанд өөрчлөлт хийж, инновацыг хөгжүүлэх”, “Манлайллын үндсэн зарчмууд ба чадварлаг баг бүрдүүлэх”, “Шилжилтийн үеийн эрсдлийг удирдах нь”, ”Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийг өргөн хүрээнд хийх үр дүнтэй аргууд” зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хандлагаа өөрчлөх нь зөв шүү

    0 0 Хариу бичих
  2. Surgaltaa bolimoor um... Setgeech....oor um

    0 0 Хариу бичих