Туркийн довтолгооны улмаас Сирийн 100 мянган иргэн дүрвээд байна

Сирийн хойд хэсэгт Туркийн армиас явуулж байгаа ажиллагааны улмаас 100 орчим мянган хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн гэж НҮБ-ын мэдээллээ.

Лхагва гарагт Туркийн нисэх онгоцнууд Сирийн хилийг давж, Курдийн зэвсэгт бүлгийн байрлалуудад цохилт өгч эхэлсэн юм. Үүний дараа хуурай замын цэргийн ангиуд хилээр нэвтрэн орсон билээ.

Туркийн албаныхны өгсөн мэдээллээр цэргийн ажиллагааны үеэр 277 террористыг устгасан бол дор хаяж 11 энгийн иргэн амиа алдаад байна. Цаашид ч довтолгоонд өртөж амиа алдсан иргэдийн тоо өсөх магадлалтай хэмээн хүмүүнлэгийн байгууллагууд анхаарууллаа.

Туркийн цэргийнхэн Курдын дайчдын хил орчмын газрыг цэвэрлэж, Сирийн дүрвэгсдэд зориулсан аюулгүй байдлын бүс байгуулахыг зорьж байгаа аж. Харин АНУ, Франц, Их Британи, Герман улсууд уг ажиллагааг зэмлэн буруушааж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)