Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 14-д мод тарих үндэсний өдөртэй болох тухай зарлиг гаргаж байлаа. Түүнээс хойш жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдөртэй болох зарлиг гаргасан юм. Энэхүү өдөр нь өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байна. УИХ-ын даргын мод тарих үйл ажиллагаа 10.30 цагт эхэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)