Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг караокед гал гарч нэг хүн амиа алджээ

Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэ Шарга" караокед өчигдөр 23.00 цагийн үед гал гарчээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн иргэдээс долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авч ирэхээр болжээ.

Гал тус караокен үүдний хэсэгт гарсан бөгөөд бүх цонх нь төмөр торон хаалттай байсан аж. Одоогоор гал гарах болсон шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)