Жанни Инфантино Монголд ирнэ

Олон улсын хөлбөмөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино ирэх долоо хоногийн эхээр Монголд ирэхээр болжээ. Энэ талаар гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Тухайлбал, Бангладешийн www.thedailystar.net цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “ОУХХ-ны Ерөнхийлөгч Жанни Инфантино ирэх лахагва гаригт Даккад ирнэ. Тэрээр лхагва гаригийн орой Монголоос Бангладешт ирж, пүрэв гаригийн орой Лаос руу хөлгийн жолоо залах юм” хэмээн бичжээ. Хэрвээ энэ үнэн бол Монголын хөлбөмбөгт маш чухал үйл явдал болох нь гарцаагүй. Учир нь ОУХХ-ны Ерөнхийлөгч томилолтоороо улсуудын хөлбөмбөгийн хөгжлийн төвшин, онцлогтой танилцаад, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлдэг юм. ОУХХ-ны ерөнхийлөгч З.Блаттер олон жилийн өмнө Монголд ирэхдээ "Гоол" төслийг хэрэгжүүлэх боломжоор хангаж байсан билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Морь чи хаана явна монголын хөл бөмбөгийн хөгжлөөс хулгайлсан мөнгө чинь дуусаагүй л байна уу

    0 0 Хариу бичих
  2. Umnuh holbombogiin holboog udirdaj bsn hen bilee tr ch mongoliin holbombogiig shorootoi hutgaj haysan daa

    1 0 Хариу бичих
    • Морь Ганболд гдг п**да бгаагүй бол манай хөл бөмбөг нэлээг хөгжцөн бх байсын.

      0 0