Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхийг дэмжжээ

Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх хүсэлтэй байгааг Казахстаны тал дэмжжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх тухай асуудал хөндөгдсөн байна. Тэгвэл энэ асуудлыг Казахстаны тал дэмжжээ.

Монгол Улс, Казахстан Улсын нийт худалдааны эргэлт 35,7 сая ам.доллар байгаа. Казахстан Улсын хийсэн судалгаагаар хоёр улс худалдааныхаа эргэлтийг  130 сая ам.доллар хүртэл өгсөх боломжтой гэж тооцоолсон талаар айлчлалын үеэр дурдсан. Ингэхийн тулд хамгийн багадаа 70 нэр төрлийн бүтээгдэхүүнээр харилцаан худалдаа наймаа хийх боломжтой гэдгийг  ч тооцоолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)