Д.Эрдэнэбат: Манай намыг зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр хуралдлаа. Хуралдааны талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өгөв. Тэрбээр, “АН-ын зөвлөл Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх саналыг тавьж байгаа. Энэ тогтолцоог оруулснаар УИХ бодлогын хувьд зөв ажиллах суурь тавигдана. АН-ын тавьж байгаа гурван асуудлыг хүлээж авах уу гэдэг дээр тулж байна. Зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна. АН ардчилсан Монгол Улсыг бүрэн баталгаажуулах  нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна” гэв. Түүнчлэн 2020 оны Улсын төсөвтэй холботой байр сууриа илэрхийлэхдээ “2020 оны төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол урьд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нөхсөн байна гэж харж байгаа. Сонгуульд иргэдээсээ санал авахын тулд төсвийн зардлаа нэмж болохгүй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Anus tarvagataigaa xamt suirnee

    1 0 Хариу бичих
  2. Ардчилсан хужаа нар

    1 0 Хариу бичих