Сирийн арми Туркийн цэргийг газар нутгаасаа хөөхөөр явж байна

Сирийн Засгийн газрын цэргүүд курдын мэдэлд байсан Табка хотод орж иржээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Засгийн газрын цэргүүд цааш явсаар хойд хил дээрээ буюу Турк улс Аюулгүйн бүс байгуулна гэж байгаа газарт хүрч, Туркийн цэргийг хил хязгаараасаа шахан гаргах зорилготой гэнэ.

Засгийн газрын цэргүүд хойд хил рүү хөдөлсний дараа ОХУ, Сирийн Засгийн газар, курдын удирдагчидтай хэлэлцээрийн ширээнд суусан байна. Хэлэлцээр “Хмеймим” оросын цэргийн баазад болж байгаа бөгөөд шийдэлд хүрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)